Nov 19, 2010

ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХОЁРДУГААР БҮЛЭГ

Захиргааны зарим зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага
25 дугаар зүйл. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих
1. Согтууруулах ундааны зүйл уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан, эсхүл
согтууруулах ундааны зүйл уусан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн
бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 сараас хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл
ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар
тус тус өөрчлөлт орсон/
2. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох
эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол 25000-50000 төгрөгөөр торгох шийтгэл
ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17, 1998 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар
тус тус өөрчлөлт орсон/
3. Ашиглахыг хориглосон, гэмтэлтэй буюу зохих зөвшөөрөлгүйгээр өөрчлөн
тоноглосон тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон, эсхүл дээрх тээврийн
хэрэгслийг замд гаргах зөвшөөрөл олгосон, түүнчлэн тогтоосон журмын дагуу
бүртгүүлээгүй, техникийн улсын үзлэгт хүндэтгэх шалтгаангүйгээр оруулаагүй, зам тээврийн
осолд орсон тээврийн хэрэгслийг зохих байгууллагад мэдэгдэлгүйгээр засварт оруулсан бол
5000-25000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4. Явган болон унадаг дугуй, ердийн хөсгөөр зорчигч этгээд хөдөлгөөний аюулгүй
байдлын журам зөрчсөн бол 100-8000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5. Жолооч болон тээврийн байгууллагын ажилтан хөдөлгөөний аюулгүй байдлын
журам зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол 1000-10000 төгрөгөөр торгох,
эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жил хүртэл хугацаагаар хасах шийтгэл
ногдуулна.
/Энэ хэсэгт 1995 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
6.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон
тохиолдолд 7-30 хоног баривчлах шийтгэл ногдуулна.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/
7.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн нь
эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 5000-30000, аж ахуйн нэгж,
байгууллагыг 50000-200000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
/Энэ хэсгийг 2003 оны 5 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар нэмсэн/

1 comment:

  1. 8 Casino Slot Machines - Mapyro
    Check out 8 Casino Slot Machines. Our 강원도 출장마사지 map 여수 출장마사지 shows 보령 출장마사지 casinos 김포 출장샵 in 7 states with slot machines, including 전라남도 출장샵 Las Vegas, NV. Try your luck at these casinos.

    ReplyDelete