Nov 19, 2010

Жолооны сургалтын хугацаа зургаан сар болох уу?

Жолооч болно гэдэг нь дээхэн үед хоолоо олж идэх мэргэжилтэй болно гэсэн үг байлаа. Ямар ажилтай гэдэг асуултанд жолооч гэх хариулт элбэг байлаа. Тиймээс машинтай жолооч нар дарга нараас дутахааргүй хүндлүүлдэг. Харин өнөөдөр “Жолооч” мэргэжилтэй гэвэл хүн шоолох байх. Жолооч болно гэдэг энгийн л хэрэглээ л болж, үнэ цэнэгүй ч юм шиг санагдаж магад. Гэхдээ сайн жолоочийн үнэ цэнэ буураагүй байгаа гэхэд хилсдэхгүй. Харин ч техникээ мэддэг жолооч “улаан номонд” орж мэдэх нь. Манай улсын хэмжээнд жолооны 180-аад сургууль бүртгэлтэй байдгийн 120 нь нийслэлд үйл ажиллагаагаа явуулдаг юм байна. Үүнээс 80 гаруй нь итгэмжлэгдсэн сургуулиад юм. Сургалтын төлбөрийн тухайд 200- 220 мянган төгрөгийн үнэтэй. Саяхнаас жолооны сургуульд зургаан сар сурдаг болж, сургалтын төлбөр нь нэмэгдэнэ гэх боллоо. Гэтэл энэ яриаг манай жолооны сургуулиад өөрсдөө гаргаж ирсэн гэнэ. Хүмүүсийн сэтгэлзүйд нөлөөлж, ашиг харсан утгатай эл цуурхал нь сүүлдээ үнэний ортой болж, асуудал хөндөгдсөн. Энэ талаар ЗЦГ- ын Мэргэжил хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч. Эрдэнэбаатараас тодрууллаа.
Жолооны сургуулийн хоёр сарын сургалтыг зургаан сар болгоно гэж ярих болсон. Энэ үнэн үү?

- Иргэдийн дунд жолооны сургуульд зургаан сар болгох нь гэсэн таамаг яриа гарах болсон. Тиймээс албан ёсоор жолооны сургууль зургаан сар болгоно гэсэн юм байхгүй. БСШУХЯ- ны сайд тушаал гаргаж, хугацааг нь заагаад өгчихвөл л өөрчлөхөөс биш хэн дуртай нь сунгаад өөрчлөхгүй шүү дээ. Ер нь жолооны курс зургаан сар юу заах юм бэ? Гэсэн хариулт өгөв.

zamin_temdeg_t-middleАвто сургууль, курсуудын нэгдсэн холбоо, Замын цагдаагийн газар ирэх 11 дүгээр сард хамтраад энэ асуудлаар хуралдах гэнэ. Энэ хурлаараа хууль дүрэм, хяналтаа өөрчлөх аж. Мөн одоо байгаа төлбөрөө өөрчлөх эсэхээ ярьж хэлэлцэх гэнэ. Тухайлбал, 200 мянган төгрөгийн төлбөрт өөрчлөлт орж мэднэ гэж эх сурвалжууд ярилаа. Жолооны сургуулийн үүрэг нь сайн жолооч бэлдэхэд л оршино. Гэтэл долоо хоногт гурван удаа 2-3 цаг хичээллэж, сургалт нь жонхуурч байдаг автокурсууд нэлээд бий. Төгсдөггүй, сургаад гийгүүлдэггүй сургууль, хэрэггүй л баймаарсан. Хоёр сар уг нь жолоочид онол, дадлага гээд юм юм л хангалттай сайн заачих хугацаа юмсан.

Мэдээллийн эх сурвалж: “Ардчилал” сонин /№193/

No comments:

Post a Comment